ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
www.cyclinggobi.com /цаашид вебсайт гэх/ нь Фор Вилер ХХК-ийн /цаашид Cycling Gobi гэх/ худалдаа үйлчилгээ үзүүлэх, худалдааны албан ёсны цахим хуудас(вебсайт) бөгөөд үйлчилгээний нөхцөл нь вебсайт-аар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.1. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вебсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Cycling Gobi болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
1.3. Хэрэглэгч үйлчлүүлэх болон худалдан авалт хийснээс эхлэн мэдээлэл авах, хүсэлт гаргах, гомдол санал хүргүүлэх, худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.
1.4. Вебсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол ride@cyclinggobi.com цахим мэйл хаягаар тодруулга авах хүсэлт явуулах боломжтой. Хуульд заасны дагуу насанд хүрээгүй этгээдийн өмнөөс эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ.
1.5. Хэрэглэгч төлбөрөө зөвхөн вебсайтаар санал болгосон төлбөр төлөх замаар шилжүүлэн үйлчилгээ авах, худалдаа хийх боломжтой байна.
1.6. Үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж, танилцуулна.
1.7. Хэрэв хэрэглэгч та 1.1 ба 1.4 дугаар зүйлд заасан аль нэг шаардлагыг хангахгүй эсвэл Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байвал үйлчилгээг хэрэглэхгүй байна уу.
ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
2.1. Вебсайт-ийн худалдааны тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2.2. Вебсайт хөгжүүлэлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
2.3. Хэрэглэгч вебсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ хүсэлт, шүүмж зэргийг вебсайтын журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
2.4. Нууцлалын баталгаанд Cycling Gobi өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч манай вебсайтын хамгийн сүүлийн хувилбараар үйлчлүүлж байх
2.5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
2.6. Хэрэглэгч нэвтрэх нэр, нэвтрэх нууц үгээ бусдад дамжуулах эсвэл алдсанаас үүсэх аливаа хариуцлагыг Cycling Gobi хариуцахгүй.
2.7. Хэрэглэгч өөрийн үйлчлүүлсэн түүхийг гүйлгээний түүх дотроос харах боломжтой байна.
2.8. Хэрэглэгч худалдан авсан хүргэлттэй бараа бүтээгдэхүүнээ гэрийн хаягаар хүргүүлэх эрхтэй. Үйлчилгээний хэсэгт ирж гэрээ байгуулах шаардлагатай худалдан авалт, үйлчилгээний хувьд хэрэглэгч заасан хугацаанд үйлчилгээний хэсэг дээр ирж сонгосон үйлчилгээ худалдан авалтаа хийгээгүй тохиолдолд тус худалдан авалт, үйлчилгээний захиалга цуцлагдана.
2.9. Бүтээгдэхүүн үйлчилгээ болон худалдах барааны үнэ тариф өөрчлөгдөж болно.
ГУРАВ. НУУЦЛАЛ
3.1. Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
3.2. Хэрэглэгчийн мэдээллийг SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулж хүлээн авна. Хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж, аливаа гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Мөн мэдээллийн бааз нь халдлагуудаас хамгаалагдсан.
3.3. Хэрэглэгчийн аливаа мэдээлэл нь манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах бөгөөд хэрэглэгчдэд нэн тустай нөхцөл бий болгох буюу ирээдүйд хэрэгтэй үйлчилгээнд өөрчлөлт шинэчлэл хийх, илүү хялбар, таатай нөхцөл байдал бий болгох, эргэн хариу мэдэгдэх зэрэгт ашиглагдах болно.
3.4. Хэрэглэгч вебсайтаар үйлчлүүлж байгаа нь эдгээр нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ
4.1. Онлайн чат болон имэйл хаягаар 7 хоногийн өдөр бүр 24 цагаар хэрэглэгчдийн сонирхсон асуултанд хариулна.
4.2. Хэрэглэгч бусдын төлбөрийг төлж байгаа тохиолдолд тухайн хэрэглэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй харагдах боломжгүй байна. Зөвхөн хэрэглэгч төлөх үнийн дүнгээ оруулан төлбөрийг нь төлөх боломжтой байна.
4.3. Хэрэглэгч төлбөр төлөхдөө хаягаа заавал зөв оруулах болон төлөх мөнгөн дүнгээ сайтар шалгах шаардлагатай.
4.4. Хэрэглэгчийн төлбөр төлсөн мэдээлэл програмд ирсэн даруйд энэ тухай мэдээллийг имэйлээр хэрэглэгчид бүртгэлтэй имэйл хаяг болон вебсайт мэдэгдэл зэрэг сувгуудаар хүргэнэ.
ТАВ. ХҮРГЭЛТ
5.1. Хүргэлтийн үйлчилгээ нь зөвхөн заасан хэсэгт хүргэгдэнэ.
5.2. Хүргэлтийн үйлчилгээ нь ажлын өдрүүдэд Даваа-Баасан гарагуудад ажиллах ба 09:00-20:00 цагийн хооронд үйлчилгээ авсан тохиолдолд 72 цагийн дотор, Баасан гарагийн 14:00 цагаас хойш болон Бямба, Ням гарагийн захиалгыг Даваа гарагаас Мягмар гарагийн хооронд хүргэж өгнө.
5.3. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
5.4. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
5.5. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө вебсайтын захиалгын мэдээлэл болон бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна.
5.6. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бараа болон түүний сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгаж хүлээн авна. Ийнхүү шалгасны дараа хэрэглэгч захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурах ба гарын үсэг зурж хүлээн авснаас хойш бараанд үүссэн аливаа доголдол, эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
ЗУРГАА. БАРАА БУЦААХ, ЦУЦЛАХ НӨХЦӨЛ
6.1. Вебсайтаар худалдан авсан бараагаа доорх тохиолдолд солих, буцаах ба вебсайтын цагийн хуваариас хамаараад хүргэлт эхлэхээс өмнө утсаар буюу чатаар холбогдон буцаах боломжтой. Энэ тохиолдолд банкны шимтгэлийг хэрэглэгчийн төлбөрөөс суутгана.
6.2. Вебсайтаар бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч бараа нь хүргэлтэнд гараагүй байгаа биет барааны захиалгыг цуцлаж болно.
6.3. Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцлаж болно.
6.4. Захиалгыг цуцласан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
6.5. Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа вебсайтад ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
6.6. Хэрэглэгчийн бараа хүргүүлэх хаяг тодорхой бус, холбогдох утасны дугаар байхгүй, эсвэл хэрэглэгчийн бүртгүүлсэн утасны дугаар холбогдох боломжгүй байх тохиолдолд Cycling Gobi хүргэлтийг гүйцэтгэх боломжгүй болж захиалга цуцлагдана.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 1.1 болон 1.4 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүйгээс үүдэн бий болсон аливаа хариуцлагыг холбогдох хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд Cycling Gobi хүлээхгүй болно.
7.2. Хэрэглэгч бараа, үйлчилгээний талаар аливаа санал, гомдлоо Cycling Gobi-д хандан гаргах бөгөөд бараа бүтээгдэхүүн болон Cycling Gobi-той холбоотой, Cycling Gobi-гийн нэр хүндэд халдсан эсвэл сөргөөр нөлөөлж болох аливаа худал мэдээ, мэдээлэл тараасан эсвэл цахим орчинд байршуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
НАЙМ. САНАЛ, ГОМДОЛ
8.1. Хэрэглэгчид бараа, үйлчилгээний талаар аливаа санал, гомдол эсвэл тодруулга гарвал 99 10 11 79 дугаар эсвэл ride@cyclinggobi.com цахим шуудангаар холбогдоно.
8.2. Бараа, үйлчилгээтэй холбоотой бүхий л санал, гомдлыг Cycling Gobi-гийн дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ.
8.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа асуулт, саналаа Cycling Gobi-гийн цахим хаяг ride@cyclinggobi.com -т ирүүлнэ үү.